Нүүр Хуудас/Он цагийн товчоон

2014 он.

-Олон улсын интернет сүлжээний стандартын тестлэгч OOKLA-ийн дүнгээр Монгол улс дэлхийн улс орнууд дотор 55 орчимд /өдөр бүр өөрчлөгддөг тул орчимд гэсэн үг хэрэглэв/ жагсдаг нь манай улсын интернетийн салбарын хөгжлийг харуулсан эерэг үзүүлэлтийн нэг юм. ООКЛА нь улс орнуудыг жагсаагаад зогсохгүй улс орон бүрийн ISP-интернет үйлчилгээ үзүүлэгчдийг жагсаадаг юм. Монголын интернетийн үйлчилгээ үзүүлдэг олон арван компаниудын жагсаалтыг Ёкозунанэт ХХК-ийн Aiax Bb интернет тэргүүлсээр байна.

2011 он.

-Үйлчилгээний стандартаа шинэчилж "Хоспиталити" загварын дэлхийн стандартыг нэвтрүүлж эхлэв. -Сүлжээний өргөтгөл, технологийн шинэчлэлийг хамтад хийж дуусгаснаар Aiax Bb интернетийн 2 дахь үе Aiax Bb-2 эхлэв. -Түмэн олны итгэлт түнш "САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН" цол, өргөмжлөл хүртэв.

2010 он.

-Компаний үйлчилгээ хэрэглэгчдийн талархлыг хүртэж "Үйлчилгээний загвар байгууллага"өргөмжлөлийг гардан авав. -Компаний 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. - Нийт 26800 хэрэглэгч оролцсон "Автомашины хонжворт сугалаа"-ны азтангаар БЗД-ийн 1-р хорооны хэрэглэгч тодров.

2009 он

-Найзаа танилцуулсан болон танилцсан хэрэглэгч тус бүрт нэг сарын интернэт бэлэглэж эхэллээ. -Сүлжээний өргөтгөл, технологийн чанарын сайжруулалт хийгдэж дууслаа. -Үйлчилгээний төрөл нэмэгдэж, "Урьдчилсан хэрэглээгээрээ" үйлчилгээг нэвтрүүлсэн нь бага хэрэглэж бага төлөх, хэрэглээгээ хянах, хязгаарлах боломжийг хэрэглэгчдэд олгов.

2008 он

-Үйлчилгээний төрөл нэмэгдэж, "Урьдчилсан тогтмол төлбөрт" үйлчилгээг нэвтрүүлсэн нь байнгын хэрэглээтэй хэрэглэгч урамшуулалт үнээр интернетэд холбогдох боломжийг бий болголоо. - Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны судалгаагаар өрсөлдөгч компаниудын дотор хэрэглэгчдийнхээ тоогоор 3-р байранд бичигдэж өргөмжлөгдлөө. -Сүлжээний өргөтгөл, технологийн чанарын сайжруулалт хийж эхэллээ.

2007 он

-Хэрэглэгчийн санал гомдол, хүсэлтийг шуурхай хүлээн авах, төлбөр тооцоог өндөр нарийвчлалтай бодох тусгай програмтай боллоо. -Хэрэглэгчдээ зориулж дуудлага өгөх, төлбөрөө харах, хянах үйлчилгээг нэгтгэсэн Сайттай боллоо. -1000 дахь хэрэглэгчээ хүлээн авлаа. - AiaxBb гэрийн интернэтийн шилэн кабелийн сүлжээ Улаанбаатар хотын орон сууцны бүх хороололд хүрч очлоо. Түрээсийн шугамаас гарч өөрийн бие даасан сүлжээтэй болов.

2006 он.

-Нийслэлийн 3, 4-р хорооллын орон сууцуудад өөрийн шилэн кабелийн анхны сүлжээг олон улсын стандартын дагуу холбооны сувагчлалаар байгуулсан нь сүлжээний найдвартай байдлыг хангаад зогсохгүй хотын үзэмжид сөрөг нөлөөгүй юм. Бид одоо ч энэ стандартаа мөрдсөөр байна. -AiaxBb гэрийн интернэт анхны хэрэглэгчээ өлгийдөн авлаа. -Монголын интернет үйлчилгээний компаниудаас хамгийн анх "Хэрэглээгээрээ буюу дараа төлбөрт" үйлчилгээг нэвтрүүлэв. Энэ нь сард цөөн хоног интернет хэрэглэдэг бол хэрэглэснийхээ хирээр бага төлөх боломжийг олгодог юм.