Blog Single | Corlate

Нүүр Хуудас/Мэдээ мэдээлэл

Өрхийн гэрээний маягт

                                                  ЁКОЗУНАНЭТ ХХК-ийн
                                       ИНТЕРНЕТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ № . . . . . . . . .

I.ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ /Төлбөр хийх хүний бүртгэлийг оруулна/

Овог нэр: .....................................................РД: ................................................................

Хаяг: ..................................................................................................................................

Утас: ....................................................................................................................................

II. ҮЙЛЧИЛГЭЭ   

Хэрэглэгч Та доорх урьдчилсан төлбөрт үйлчилгээг зөвшөөрч тэмдэглэгээ хийнэ үү?

Хурд

Сарын төлбөр

Тайлбар

Зөвшөөрсөн

1-3 Мб

19,800

Сар бүр урьдчилан төлнө.

 

     
III.ТӨЛБӨР ТООЦОO                                                                                                   .

1.Үйлчилгээ авагч тал 30 хоногийн төлбөрөө урьдчилж төлнө. Төлбөрийг сараар бус 30 хоногийн
   мөчлөгөөр тооцно.
2.Таны байрны мөнгөн дээр төлбөрийн  нэхэмжлэл очно. Хэрэв төлбөрөө бусад хэлбэрээр хийсэн бол давхар төлбөр хийхгүй байхыг анхаарна уу.          Дансны дугаарууд:

 Төрийн банк-102100002820     ХААН банк-5003267670

Голомт банк-1501089024, Интернэтээр МАСТЕР, ВИЗА картаар
                                                                         /ХХБ. Голомт банкных/

Төлбөр төлөхдөө өөрийн нэр, утасны дугаар болон гэрийн хаягаа тодорхой бичнэ үү.

IY. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ                                                                                                                 . . .

  1. Гэрээний заалтыг нэгбүрчлэн судалж, хэрэглэгчийн бүртгэлийн бичилт, хурд сонгох, онцгой анхаарах заалтуудын тэмдэглэгээг биечлэн хийж, гэрээний эцэст гарын үсгээ зурж баталгаажуулна.
  2. Үйлчилгээний талаарх  санал гомдлоо чөлөөтэй илэрхийлэх ба хурдыг www.speedtest.mn сайтаар хянана.
  3. Гэрээ, холболт хийх үед хувийн болон техникийн  шаардлага бүрэн хангасан байх. /иргэний үнэмлэхний хуулбар, компьютер, LAN карт, хөршийн хаалга болон цахилгааны щитны түлхүүрээ бэлдэх/
  4. Энэхүү гэрээний “Хэрэглэгчийн бүртгэл” хэсэгт орсон өөрчлөлтийг 14 хоногийн дотор 7011-6161 дугаарт залгаж өөрчлөлтийг бүртгүүлэх.
  5. Гэрээ цуцлах, үйлчилгээний эрхээ хаалгах тохиолдолд төлбөрийн үлдэгдэлгүй байх ба үйлчилгээний төвд биеэр ирж шийдвэрлүүлнэ. 
  6. Холболт авах үеийн эхний төлбөрөөс бусад үед төлбөрийг бэлнээр хийхгүй байх.
  7. Төлбөр эзэнгүйдэхээс сэргийлж төлбөрийн баримтад утасны дугаар болон гэрийн хаягаа тодорхой бичих.
  8. Байрнаас нүүх тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч талд урьдчилан мэдэгдэж, төлбөр тооцоогоо дуусгах ба кабелиа орхиж явна. Кабелийг гэмтээсэн, тасалсан тохиолдолд нөхөж төлөх үүрэгтэй.

Y. ҮЙЛЧЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ                                                                        . . . . 

  1. Үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, санал, гомдол, лавлагааг 24 цагийн лавлагааны төвд хүлээн авч шуурхай шийдвэрлээд, хариу өгөх.  
  2. Сүлжээний бүрэн бүтэн байдлыг хариуцаж, гэмтэл саатлыг 2 цагийн  дотор шийдвэрлэнэ.
  3. Байгалийн болон гуравдагч этгээд /байгалийн гамшиг, тог тасралт г.м/-ээс үүдэлтэй үйлчилгээний доголдол, тасалдлын үр дагаврыг хариуцахгүй, нөхөн олгохгүй.
  4. Сүлжээний өргөтгөл, техникийн шинэтгэл зэрэг зайлшгүй шалтгааны улмаас сүлжээг түр хаах тохиолдолд үйлчилгээ авагч талд урьдчилан мэдээлэх.
  5. Үйлчилгээг зөвшөөрөлгүй авсан,  өөр бусад байрлал руу шилжүүлсэн, гэрээ, бүртгэлд заагаагүй хэрэглэгч хууль бусаар ашигласан тохиолдолд төлбөрөө нэхэмжлэх, энэ талаар харьяа хуулийн байгууллагад хандах эрхтэй.
  6. ХХЗХ-ны 60-р тогтоолын дагуу “Насанд хүрэгчдэд зориулсан контентыг хязгаарлах үйлчилгээ”-г үнэ төлбөргүй санал болгоно.

YI. БУСАД

  1. Үйлчилгээний ҮНЭ-д  НӨАТ орсон болно.
  2. Энэхүү гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш 1  жилийн хугацаанд хүчинтэй. Аль нэг тал нь  цуцлах санаачилга гаргаагүй тохиолдолд  цаашид  сунгагдсанд тооцно.
  3. Үйлчилгээ авагч төлбөрийг банкаар дамжуулан хийх ба зөвхөн эхний төлбөрөө холболтын инженерт бэлнээр төлж болно.
  4. Таны 30 хоногийн төлбөр  дууссаны дараа дахин төлбөрөө төлөх хүртэл  үйлчилгээ хаалттай байна.
  5. Үйлчилгээ авагч нь хэрэглээгээ түр салгуулах болон буцааж залгуулахдаа  7011-6161 рүү залгаж мэдэгдэнэ.
  6. Интернэтийн кабель-утас нь компаний өмч бөгөөд та нүүж явах тохиолдолд кабелийг хуучин байрандаа үлдээнэ.
  7.  Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад үүссэн аливаа маргаантай асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэнэ. Зөвшилцөлд  хүрэхгүй тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
  8. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ бусдад хэрэглүүлэх, шилжүүлэх, алдах тохиолдолд үйлчлэгч тал хариуцлага хүлээхгүй.
  9.  Тусгай тэмдэглэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . .  . . . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . .  . . . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . .  . . . . . . .  . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . .  . . . . . . .  . . .

 

ТАЛУУДЫН ГАРЫН ҮСЭГ