Нүүр Хуудас/Танилцуулга

Танилцуулга..

Ёкозунанэт ХХК 2005 оноос үйл ажиллагаагаа эхэлж, олон нийт, хэрэглэгч түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, шилэн кабелийн хамгийн өргөн сүлжээ бүхий Интернет үйлчилгээний тэргүүлэгч компаниудын нэг боллоо.

AiaxBb интернет хамгийн хямд үнэтэйгээс хамгийн шуурхай, соёлтой үйлчилгээ рүү шилжиж өсөн дэвжсээр байна. Одоо Улаанбаатар хотын орон сууцны байруудын 80% нь манай сүлжээнд холбогдсоны зэрэгцээ үйлчлүүлэгч Албан байгууллагын хэрэглэгчдийн тоо хэмжээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Компаний инженер техникийн чадамж өсч, хэрэглэгчдийн хүсэлтээр бүх төрлийн серверийн болон веб, мэйл хостингийн үйлчилгээг хамгийн хямд үнээр хүргэж байна.

Сүлжээний аюулгүй байдал, хувийн болон байгууллагын бизнесийн харилцааны нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, компьютерийн хамгаалалт, шилдэг үйлчилгээг эрхэмлэдэг иргэд, байгууллагууд өнөөдөр Aiax Bb интернетийг сонгож байна.

“2010 оны үйлчилгээний шилдэг загвар байгууллага”-аар шалгарсан тус компани өнөөдөр хэрэглэгчиддээ “5 одтой үйлчилгээ”-г санал болгох түвшинд хүрч очсоноо та бүхэнд сонордуулахад таатай байна. Энэхүү ”5 одтой үйлчилгээ”нь тус компаний хамт олны олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болж, зах зээлд нэвтэрч байгаа цоо шинэ, монголдоо анхдагч бүтээгдэхүүн юм.

Aiax Bb интернетийн үйлчилгээ шуурхай хурдтай, соёлтой, хэрэглэгчийн хүсэл,өндөр шаардлагад нийцэж байдгийн нууц нь чухамдаа “Тоёота корпорацийн 14 зарчим”-ыг үйл ажиллагааныхаа удирдлага болгож чадсантай салшгүй холбоотой.Та бүхэн “AiaxBb” интернетэд тавтай морилно уу?

ЁкозунаНэт ХХК